2014-12-06
Алимхан аниа аливаад алжаалгүй амар амгалан. ...

2013-04-26
Автобусаа гэж сайхан шүү,,, Аан  хааяа автобусанд суугаад аялдаг юм би. Аль очих газраа товлохгүй сайхан аялаж өгнө ш дээ. Аанха тэгээд л нэг булан олж зогсчиход хүмүүсийн аж амьдралыг ажаад гоё шүү. Автобусанд амьдрал өрнөж байгаа юм чинь. Айхтар хайрлалцана дурлалцана, маргалдана, тоглоно наадна, зугаацна цэнгэнэ, ажил хэргээ бүтээнэ. Аан одоо чинь гар утсаараа л автобус дотор ажил амьдралаа шийдчихдэг болсон юм байна ш дээ...

2013-04-07
Айлын бэр, эхнэр хүн байж уранхай жиинс, хүйсээ гаргасан майк, саравчтай малгайгаар гангарах хүүхэн. Алдрай үрээ тэврэх эх болох жирмээ хүн байж өндөр өсгийт дээр дүүхэлзэж, өөрийн биеэ ч тоолгүй бүжиглэн цэнгэж яваа хүүхэн. Амьтан хүний хэлснийг тоодоггүй, хэнэггүй нэгэн атаман эхнэр. Авааль нөхрөө барьж идэхээ шахна,,, Анхны шөнө эр нөхрөө алахаа шахсан атаман эхнэр

Авааль нөхрөөрөө машинаа бариулчаад ард суудал дээр зам заан суух захирал хүүхэн. Анхны хүүхдээ төрүүлэх гэж өвдөж байхдаа нөхөр рүүгээ утасдана. "Алив хүүеээ чи хаана явнаа. Ажилтай гэнээ. Алт шиг гэргий чинь энд нэг нойтон сормуустай амьтан унагах гээд өвдөж байхад чи гэж хүн ажил ажил гээл явах юм. Алив хурдан ир. Ажил хэцүүдээд байна цаана чинь. Амьнаасаа амь тасалчихаад хурдхан ажлаа хийе" гэж нөхрөө загнана...

2013-02-21

Аруун жилд байхад алимаар л амьдардаг байж би гэдэг охин. Алимханыг нь 6-р ангид байхад аав айрр олон хайрцаг алим авч ирээд "Алим л иддийм ш дээ охин минь, биед чинь их сайн" гэж хэлж байсан юм. Айхтар том том улаан орос алимнууд байсан юмаа.

Алимаа нь яахав дээ ангидаа цүнх дүүрэн алим авч очоод өөрөө заримыг нь идээд андууддаа хагасыг нь зараад ккк,,, Асар том алимыг нь зуугаар жижигхээн алимыг нь жараар зараад гоё. Алим идэж нэг цадаад, алим зарж нэг баяжаад гоё байж дээ. Амттан авах мөнгөө Алимаа нь өөрөө олсон юм даа...


2012-12-18

Аанха би нь дурсамжинд хөвөөд сууж байнаа ккк. Алимханыг арван жилд байхад л болж байлаа. Алимхан нь сургууль руугаа явахдаа дандаа автобусаар явдаг байсан юм. Аан нэг удаа хичээлээсээ тараад автобусанд суугаал явж байлаа. Аанхан тэгсэн чинь нэг хөөрхөн хөвгүүн надад "Андаа энд суучих" гэж хэлдэг юм. Алимханд суудлаа тавьж өгөөд... Алимхан зогсоод явж байсан юмаа. Аан би яаж зүгээр байхав сууна биз дээ...


2012-12-06
Анхны бүхэн амттай гэж,,, Анхны бичлэгээ оруулж байгаадаа баяртай байнаа. Ангалзаж, аальгүйтэж баймаар санагдаад энэ блогыг нээж байгаан ккк,,, Алив андууд минь Алимханыг амтлаарай хихи