2013-04-07
Атаман эхнэр
Айлын бэр, эхнэр хүн байж уранхай жиинс, хүйсээ гаргасан майк, саравчтай малгайгаар гангарах хүүхэн. Алдрай үрээ тэврэх эх болох жирмээ хүн байж өндөр өсгийт дээр дүүхэлзэж, өөрийн биеэ ч тоолгүй бүжиглэн цэнгэж яваа хүүхэн. Амьтан хүний хэлснийг тоодоггүй, хэнэггүй нэгэн атаман эхнэр. Авааль нөхрөө барьж идэхээ шахна,,, Анхны шөнө эр нөхрөө алахаа шахсан атаман эхнэр

Авааль нөхрөөрөө машинаа бариулчаад ард суудал дээр зам заан суух захирал хүүхэн. Анхны хүүхдээ төрүүлэх гэж өвдөж байхдаа нөхөр рүүгээ утасдана. "Алив хүүеээ чи хаана явнаа. Ажилтай гэнээ. Алт шиг гэргий чинь энд нэг нойтон сормуустай амьтан унагах гээд өвдөж байхад чи гэж хүн ажил ажил гээл явах юм. Алив хурдан ир. Ажил хэцүүдээд байна цаана чинь. Амьнаасаа амь тасалчихаад хурдхан ажлаа хийе" гэж нөхрөө загнана

Алдрайхан энхрийхэн сая төрсөн үрээ ижий аавынхаа халамжинд үлдээчээд ганган гэгч нь хувцаслан ажиллах хэнэггүй маягын шинэхэн ээж. "Ажил цалгардаад байхад хүүхэд гаргах шиг хэцүү юм алгаа. Амин охин минь яаж байгаа бол. Аан тэр эцэг нь харах юм байгаа биз" гэж бодох бүсгүйг яалтайв. Айрр атаман эхнэр. Авааль нөхөрдөө ч тэр, хадам эцэг эхдээ ч тэр атаман,,, Айхтар хүүхний хадмууд нь түүнээс сүнсгүй айх

"Аан манай бэр уг нь сайн хүн шүү. Ажил төрөлтэй, сайхан сэтгэлтэй. Аль нэг нь жаахан атаман. Айхтар уурлавал торнадо хар салхинаас их юм болно ш дээ" гэж шагширч суух хадам эцэг. Айрр атаман эхнэр, дээр нь жаахан хартай. "Алив чамайг өөр хүүхэн харах л юм бол арьсыг чинь хуулна шүү. Араар тавих юм бол өршөөхгүйгээр барахгүй хэнд ч хэрэггүй болгоод хаячихна гэж мэд" хэмээн хамаг эмзэг газраас нь чимхэнэ

Айсан нөхөр нь эхнэртээ хайртай юм чинь атаман эхнэрийнхээ хэлсэн үгснээс ер гарахгүй ээ. Айхтар атаман эхнэрээ гэж. Алт шиг нөхрөө, эрхэм хадмуудаа гартаа оруулаад авчээ. Алдрайхан аальгүйхэн, адтай авхаалжтай, адын санаагүй ч хэний ч дор орохооргүй ийм нэгэн айрр атаман эхнэрийн дүр бүтээж зүүдэллээ өчигдөр хэхэ,,, Амьдрал дээр ийм атаман эхнэр хэр их байгаа бол?
Бичсэн: Алимхан | цаг: 17:13 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax