2013-04-26
Автобусанд амьдрал өрнөж байна ш дээ хүмүүс минь
Автобусаа гэж сайхан шүү,,, Аан  хааяа автобусанд суугаад аялдаг юм би. Аль очих газраа товлохгүй сайхан аялаж өгнө ш дээ. Аанха тэгээд л нэг булан олж зогсчиход хүмүүсийн аж амьдралыг ажаад гоё шүү. Автобусанд амьдрал өрнөж байгаа юм чинь. Айхтар хайрлалцана дурлалцана, маргалдана, тоглоно наадна, зугаацна цэнгэнэ, ажил хэргээ бүтээнэ. Аан одоо чинь гар утсаараа л автобус дотор ажил амьдралаа шийдчихдэг болсон юм байна ш дээ

Аанха зарим нэг залуу хосууд хайрлаж дурлаал, зарим хөгжилтэй алиа хүмүүс тоглож наадаал, хийх юмаа олж ядсан хүмүүс нь зугаацаал, ажлын хэнхэг болцон хүмүүс нь тэнд утсаар хэдэн цаг минут ч хамаагүй ажлаа яриад л байна. Амьдрах гэж ядаад хүмүүсийн халаас уудлаж байгаа хүн ч байна цаана чинь. Аан би харин автобусны нэг буланд утсаар тоглонгоо энэ бүх өрнөж байгаа амьдралыг харж зогсоно ккк

Ажаад хараад жаахан зогсохоор инээд хүрнэ, бодолд орно, уур асна гээл янз янзын л юм болно. Ай автобусаа гэж,,, Ард түмний амьдралын нэгээхэн хэсгийг ямар нэгэн чимэггүйгээр үзүүлчдэг сайхан унаа шүү. Аанха хааяа ингэж явах гоё байдаг юм. Аа гол нь урт гартнуудаас холхон байх хэрэгтэй. Аль тэгэхгүй бол хамаг юмаа тавиад туучихаж мэднэ шүү хихи. Автобусанд амьдрал өрнөж байна ш дээ хүмүүс минь
Бичсэн: Алимхан | цаг: 14:02 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax